Free Essay

Bearnod

In:

Submitted By Erdenesaikhan
Words 2786
Pages 12
МОНГОЛ-ГЕРМАНЫ АШИГТ МАЛТМАЛ,
ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

Бэлтгэл ангийн
Танилцах
Дадлагын тайлан
Бэлтгэл ангийн
Танилцах
Дадлагын тайлан

Дадлага удирдсан/............................................../ Т. Пүрэвочир
Шалгасан багш /............................................../Н.Баттулга /............................................../
Дадлага гүйцтгэсэн/............................................../ Ж.Эрдэнэсайхан

Улаанбаатар 2015 Дадлагийн тайлан хураангуй
Гарчиг

1. Танилцуулга 2. Оршил 3.1. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаа 3.2. “Autocad” компьютер программын агуулга 3. Судалгааны хэсэг 4.3. Дадлага хийх үед анхаарах 4.4. Хэмжилтийн багажуудтай ажиллах 4.5. “Алхны толгой”-ны бүтээлч ажил 4.6. “Гаргуул”-ын бүтээлч ажил 4.7. Төмрийн дарханы ажил – Суурь чадварууд 4.8. “Пирамид” бүтээлч ажил 4.9. Разётка, холболтууд, гэрэлтүүлэгийн монтажууд 4.10. Хийн хоолойн угсралт 4.11. “Autocad” бүтээлч ажил 4. Уул уурхайн дотоодын үйлдвэрүүдээр хийсэн танилцах аялал 5.12. "ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР" ХХК 5.13. Зэс боловсруулалтын “Эрдмин“ үйлдвэр 5.14. Дархан нэхий хувьцаат компани 5.15. “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК 5.16. “Дархан Дулааны Цахилгаан Станц” ТӨХК 5.17. Хөтөлийн "Цемент-Шохой" ХК 5. Дүгнэлт 6. Ашигласан материал 7. Хавсралт

Дадлагын ажлын ерөнхий танилцуулга Оюутны нэр: Ж.Эрдэнэсайхан
Сургууль анги: МГТИС Бакалавр 1 курс
Дадлага хийсэн газар: Дархан-Уул аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв (МСҮТ)
Дадлагын чиглэл: Инжинер болоход үндсэн чиг баримжаа олгох, Гарт эв дүй суулгах Дадлага удирдсан багш: Т. Пүрэв-Очир
Дадлагын хугацаа: 2015.06.02 – 2015.6.16
Дадлага ажлын ерөнхий зорилго: Тэнхимд сурсан онолын мэдлэг ээ ашиглан ажлын байранд техник, технологитой гар бие ажилан , гарт эв дүй сууж бие дааж аливаа нэг зүйлийг хийх чадвартай болсон.

2. Оршил
2.1 Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаа

Дархан-Уул аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв нь Монгол улсын Мэргэжлийн боловсрол сургалтын салбарт барилгын мэргэжпийн чиглэлээр тэргүүлэгч сургуулийн нэг мөн. МСҮТөв нь байгуулагдсан 1984 оноос эхлэн өнөөдрийг хүртэл түүхэн хөгжпийн 31 жилийн хугацаанд барилга, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт нийт 15000 мэргэжилтэй ажилтан бэлтгэн улс орныхоо нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэрээ оруулсаар ирсэн. Өнөөдөр тус сургууль нь 15 мэргэжпээр 800 гаруй суралцагч, 60 гаруй багш,сурган хүмүүжүүлэгч, 30 гаруй ажилтантайгаар сургалт, үйлдвэрлэл, бизнесийн чанартай цогц үйлчилгээг иргэд олон нийтэд үзүүлж, бүтэц, санхүүжилт, үйл ажиллагаандаа шинэчлэлт хийж алба, багийн системээр амжилттай ажиллаж байна. Манай хамт олон 21-р зуунд дэлхийн жишигт нийцсэн өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхийн тулд чадамжид суурилсан чанартай сургалт явуулдаг, төгсөгчид нь 100% ажпын байраархангагддаг, байнга шинэчлэгч, хөгжигч хамт олон байхын төлөө сэтгэл нэгдэн ажиллаж байна.

Зураг №1: Дадлага хийсэн газар (Дархан-уул МСҮТ)

Зураг №1: Дадлага хийсэн газар (Дархан-уул МСҮТ)

2.2 AutoCAD
AutoCAD програмын хувилбарууд нь инженерийн зураг төсөл боловсруулах ажилд хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа систем юм. Уг системийг ашиглан хавтгайн болон огторгуйн зураг төслийг боловсруулах, огторгуйд зурагдсан объектын бодит зургийг өндөр түвшинд дүрслэх, нэг зурсан зургаа масштаб, проекцийн хувьд олон хэлбэрээр харах, хэвлэж гаргах зэрэг боломжтой. Мөн өөрийн AutoLisp програмчлалын хэлийг ашиглан тооцоо, зургийн үйл ажиллагаагаа програмчлах боломжтой юм AutoCAD-ыг програм хангамжийг анх 1980 онд АНУ-ын Sousolith Autodеsk компанид анх зохиосон. Энэ компани одоо Autodеsk болж автомат зургийн хамгийн том компани болж өргөжжээ. R-14 хувилбар 2000 оноос манай оронд нэвтэрч эхэлсэн. AutoCAD 2000-аас эхлээд хамгийн сүүлд 2016 гэсэн хувилбарууд бий.

Зураг №2: Дадлагын явцад хийсэн зураг
Зураг №2: Дадлагын явцад хийсэн зураг

3. Судалгааны хэсэг 3.1 Дадлага хийх үед анхаарах
Хөдөлмөрийн хэвийн нөхцөл:
Тохиромжтой нөхцөл
Зөвшөөрөгдөх нөхцөл
Тохиромжтой нөхцөл: хөдөлмөрлөх явцад ажилтны эрүүл мэнд хэвээр хадгалагдах төдийгүй чадвар нь ямагт өндөр түвшинд байхаар зохион байгуулагдсан орчныг
Зөвшөөрөгдөх нөхцөл: үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлүүд нь ЭАЗХ-ээс хэтрээгүй, тэдгээрийн үйлчлэл нь хүний биед удаан хугацаагаар болон үе үе нөлөөлөхөд бие мах бодийн үйл ажиллагаа эргэж хэвийн байдалд орох, өөрчлөлт үүсгэж болох боловч ажилтны эрүүл мэнд , үр удамд гаж нөлөө үзүүлэхгүй байх орчныг
Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл:
Хортой нөхцөл
Аюултай нөхцөл
Хортой нөхцөл: хөдөлмөрийн хортой хүчин зүйл нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрч, түүний үйлчлэл нь ажилтны бие мах бодь, үр удамд сөрөг нөлөө үзүүлж байгаа
Аюултай нөхцөл: үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн үйлчлэл нь ажиллах хугацаанд мэргэжлийн хурц, хүнд хордлого үүсгэж, ажилтны эрүүл мэнд, амь насанд аюул учруулах ажлын байрны орчин

Зураг №3 Хөдөлмөр хамгаалалтын хувцаснууд

Зураг №3 Хөдөлмөр хамгаалалтын хувцаснууд

3.2 Хэмжилтийн багажуудтай ажиллах
Хэмжих багаж нь хичээл нь ямар нэгэн зүйлийг нарийн тодотголтой хэмжих мөн яс нарын хэмжиж дараагийн үйлдэлд амар болгож өгөх үүднээс энэхүү хичээл орсон. Гидравликийн хичээлийн явцад 2 ширхэг хэмжих багаж ашиглаж сурсан. Эдгээр хэрэгслүүдийг өндөр нарийвчлалтай эрэг, шурагнаас бүрдсэн микрометр хосыг ашиглаж хийнэ. Микромэтрт багажны эргэх хүрдэн дээр 50 зураас бүхий туслах хуваарьтай. Энэ нь үндсэн хуваарийэ 100-ны хувиар тоологдон хэмжээний бүхэл утгад дээр нэмэгдэнэ.Барабаныг эргүүлэхэд шураг тэнхлэгийнхээ дагуу шилжих бөгөөд түүнийг алхам эргүүлэх тоо хоёрын үржвэрээр тодорхойлно. E=s*N
Микрометрт хэмжих хэрэгслүүдэд ихэвчлэн 1, 0.5 мм-ийн алхамтай эрээсийг ашигладаг. Иймээс шурагийн нэг бүтэн эргэлтэнд хушуу тэнхлэгийнхээ дагуу 0.5 мм эсвэл 1 мм шилжих боломжтой болно.

Зураг №4 Хэмжэлтийн багажууд

3.3 “Алхны толгой”-ны бүтээлч ажил
Алхний толгой хийх 4 өдөрийн ажил маш удаан үр бүтээлтэй өнгөрсөн. Мөн маш их юм сурж хэрхэн хэмжилтэээ хийж зөв зүсэк, зөв хөрөөдөх талаар ойлгож авсан. Алх хийх нэг дэх өдөр бид хэмжилтээ хийж зүсэлтээ хийж эхэлхсэн. Бага зэрэг л зөрвөл алхны хэлбэр буруу гарж байсан болхоор няхуур удаанаар хийсэн. Үүний дараа хийсэн алхны толгойгоо хуурайдаж бэлэн болгоод зурагт өгсөн хэмжээсний дагуу голоор нь өрөмдөж цоолон мөн доторхийг нь цэвэрлэн хуурайдаж өнгөлсөн. Дараа нь бид алхаа лак аар шүршиж иш гарган хийж хэрэглхэд бэлэн болгон хариуцсан багшид хураалган өгсөн.

Зураг №5: Хийж дуусгасан алхнууд
Зураг №5: Хийж дуусгасан алхнууд

3.4 “Гаргуул”-ын бүтээлч ажил

Хуудсан метал нь нимэгхэн мөн мөнгөлөг хатуу төрөлийн метал юм. Бид хуудсан материал аар тосгуур хийсэн. Тосгуур хийх явцад бид хэмжих багжаар хэмжин, нугалж, цоолон тосгуур хийсэн. Тосгуурыг хийхэд цаанаас өгсөн хэмжээгээр хийн хэмжилтээ хийж эхлэв. Хэсэг хэсэгээр нь нугалан зарим хэсэгийг нь хайчилж дөрвөлжин хэлбэртэй болгон гаргуул бэлэн болгосон.
Гаргуулний иш хэсэгийг нь үддэг тусгай төхөөрөмжөөр нүхэлж үдсэн.
Энэ ажлийн үндсэн багаж нь хайч, шугам болон модон алх юм. Хуудсан металыг нугалж хэвэнд оруулахад алх болон хавчдаг багаж их тус болсон. Хавчдаг багаж дээр нугалах хэсэгээ тавин алхаар цохиж нугалаас гаргана. Олон талийг нь зааврийн дагуу нугалан гаргуул бий болгосон.
Энэ хичээлээ бид хуудсан металаар хэрхэн бүтээл хийх болон цоолох тухай зүйлүүдийг мэдэж авсан.

Зураг №6: Хуудсан металаар хийсэн гаргуул
Зураг №6: Хуудсан металаар хийсэн гаргуул

3.5 Төмрийн дарханы ажил – Суурь чадварууд
Хар төмөрийн дарханы ажилаар бид бүхэн хэрхэн төмөрийг халаан хэлбэрт оруулж ашиглах талаар сурсан. Дарханий ажилаар хийсэн бүтээл нь байр байгууламжийн хашаа болон цонхны хамгаалалт зэрэг олон зүйл хийж болдог.
Дарханы ажил нь хамгийн их аюулгүй байдал чухал байдаг ба халууж цог халуун төмөрт биеэ түлэх зэрэгээс хамгаалах хэрэгтэй. Дадлага ажил эхлэхийг өмнө хариуцсан багш бид нарт хэрхэн аюулгүй ажиллах талаар мэдээлэл өгсөн. Үүнд алхтай гарандаа бээлий өмсөж болохгүй. Хэрвээ чи бээлий өмссөн байх үед алх гарнаас хальтрах бүрэн боломжтой учир бээлий өмсөхгүйгээр лав барьж ажилаа хийх хэрэгтэй. Мөн төмөрөө халаагаад ажлийн тавцан дээр тавих үедээ дээгүүр барьж болохгүй бөгөөд дандаа доогуур барьж зөөхгүй бол түлэгдэх аюултай.
Дарханий ажилаар бүгд нэг нэг урт төмөр аван түүнийгээ эхлээд хэрхэн хэлбэрт оруулах, хэрхэн алхаараа цохих зэрэгийг сурсан бол үүний дараагаар хариуцсан багш нь олон янзийн хэлбэрт оруулах даалгавар өгөн баг болон хийсэн. Төмөрөө халаахад халуун төхөөрөмжинд төмөрөө хийн хэсэг хугацааний дараа улайссан төмөрөө халуун дээр нь алхаараа нүдэж өгсөн. Халуун төмөрийг цохих арга нь дээрээс нь шууд цохих биш харин хажуу тийш нь юм уу хажуу талаас дотогш гэсэн чиглэлтэй алхаар цохино. Хичээлийн дараагаар бид багшийн дагуу хэлснээр өөрт үлдэх төмөр бүтээлүүдийг хийж үлдсэн, миний хувьд би төмөр хайч хийв.

Зураг №7: Металлыг цохиж хэлбэрторуулах

Зураг №7: Металлыг цохиж хэлбэрторуулах

3.6 “Пирамид” бүтээлч ажил

Цахилгаан нуман гагнуур
Цахилгаан нуман гагнуур нь хамгийн эрэлттэй мөн түгээмэл хэрэглэгддэг төрөл юм. Цахилгаан эрчим хүчний үйлчлэлээр их хэмжээний дулаан ялгаруулж төмөрлөгийн амрыг хайлуулан хооронд нь бат бөх барьцалдуулан холбохыг “Цахилгаан нуман гагнуур” гэнэ. Хамгаалах баг нь нүд, нүүрний арьсыг хайлмал төмөрлөгийн үсчилт, нумын туяаны хорт үйлчлэлээс хамгаална. Гэрэл шүүгч шил нь олон янз бөгөөд хамелон шүүгч шилийг өргөн хэрэглэдэг. Ажлын үед тосгүй, хуурай, урагдаагүй, зориулалтын хувцастай ажиллах шаардагатай бөгөөд хувцасныхаа бүх товчийг товчилж, өмдийг гутлын гадуур тавьж өмсөнө. Пирамид хийхэд хөндлөн оёо маягаар гагнасан.Хөндлөн оёог хийхдээ урсалтыг багасгах зорилгоор зөвхөн дээрх хуудасны ирмэгийг налуулна. Нумыг доод ирмэгт асааж, дараа нь нумыг дээд ирмэгт нийлүүлнэ

Зураг №9: 4 талт пирамид өнгөлөх явц

Зураг №9: 4 талт пирамид өнгөлөх явц

Зураг №8: Плазма зүсэгчээр бэлдэцээ бэлдэх

Зураг №8: Плазма зүсэгчээр бэлдэцээ бэлдэх

3.7 Разётка, холболтууд, гэрэлтүүлэгийн монтажууд
Хөдөлмөрийн зах зээл, ажил олгогчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн барилга байгууламжийн цахилгаан угсралтын ажлуудыг технологийн дагуу гүйцэтгэх, хөдөлмөр аюулгүй ажиллагаа, техник аюулгүйн дүрмийн шаардлагыг хангасан мэргэжлийн ур чадварыг эзэмшинэ. Цахилгааны ажилаар хэрхэн чийдэн, унтраалага, разетка хооронд нь холбох мөн барилга байгууламжинд хэрхэн байрлуулах зэрэгийг сурсан. Үүнд гал, хасах, нэмэх гэсэн 3 утсаар холбож ажиллуулах. Бүх чийдэнг асаахийн тулд бүх утасанд гал утас холбогдож өгөх хэрэгтэй. Мөн ямар чийдэн ямар унтраалгаар асаж унтрахийг шийдэж болно. Үүнд унтраалганий утасийг асаах гэж байгаа чийдэнгийн утастай холбож өгөх хэрэгтэй. Мөн 2 унтраалгаар нэг чийдэнг асаж унраахийг сурсан. Унтраалага дээр хасаг утасаийг нь хасах хэсэгтэй нь , нэмэх хэсэгийг нь нэмэх хэсэгтэй нь холбож өгнө. Хэрвээ тэгэхгүй бол асахгүй. Чийдэн, унтраалга, разетка нар бүгд нэмэх хасах гэсэн нэмэх хасах гэсэн оролттой.

Зураг №10: Олон чийдэн нэг унтраалгаар унтарах
Зураг №10: Олон чийдэн нэг унтраалгаар унтарах
Зураг №11: Унтраалга асаагуур чийдэн
Зураг №11: Унтраалга асаагуур чийдэн

3.8 Хийн хоолойн угсралт

Слесарын ажил хийхэд бэлтгэл байдал гэж маш олон зүйл хийсэн. Төмөрын хөрөөгөөр хөрөөдөж сурах, хоолойны эргүүлэг гаргах зэрэг олон зүйл хийсэн. Хоолойнд эргүүлэг гаргахад багаж ашиглаж цул хоолойн дээр углан резва гаргадаг. Мөн энэ хичээлээр авто засварын дадлагын газарт хийн хоолойн угсралт хийж сурсан. Эхний хэсэгт зарим нь хоолойгоо хөрөөдөж резва гаргаж байхад бусад хэсэг нь хэмжилт хийж хэдэн см хэмжээтэй байх талаар хэлэн байрлуулж байлаа. Энэ үед ханийг өрөмдөн цоолсон. Ийнхүү эхний баг зарим хэсэгийг нь хийж дуусган ажлийн нэг өдөр өнгөрсөн. Үүний дараа нөгөө баг ирж дуусгасан.

Зураг №12: Хоолойг зүсэж бэлдэх
Зураг №12: Хоолойг зүсэж бэлдэх

4. Уул уурхайн дотоодын үйлдвэрүүдээр хийсэн танилцах аялал

4.1 "ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР" ХХК
Монгол-Оросын хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр нь зэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог үйлдвэр юм.
“Эрдэнэт” үйлдвэрийн эрхэм зорилго нь боловсруулалтын өндөр түвшний эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл рүү үе шаттайгаар, идэвхтэй шилжиж, уулын баяжуулах үйлдвэрийг олон улсын хэмжээний уул уурхай, металлургийн цогцолбор үйлдвэр болгон өөрчлөн байгуулах явдалд оршино.
“Эрдэнэт” үйлдвэрийн дүрмийн сангийн 51%-ийг Монгол Улсын Засгийн газар, 49%-ийг ОХУ-ын Засгийн газар эзэмшдэг. Жилд 25 сая тонн хүдэр боловсруулж, 530.0 орчим мянган тонн зэсийн баяжмал, 3.0 орчим мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг. Мөн Эрдэнэт үйлвэр нь дотроо маш олон фабрик завотоос бүрддэг. Одоогоор баруун хойд хэсгийг ил олборлолтын аргаар ашиглаж байна. Эдүгээ уурхай хамгийн урт хэсгээрээ 2500 м, өргөн нь 1500 м, ашиглалт явуулж буй хамгийн доод түвшин 1265 метр бөгөөд ил уурхайн гүн 120 метрт хүрээд байна. Эдгээр зэс, молибдены хүдрийн биет нь халькозин, ковиллин, халькопирит, оюу, борнит, брошантит, номин, молибденит, делафоссит, тенорит, серицит зэрэг эрдэсүүдээс бүрддэг юм.

Зураг №14: Зэс боловсруулах явц
Зураг №14: Зэс боловсруулах явц
Зураг №13: Эрдэнэт ил уурхай
Зураг №13: Эрдэнэт ил уурхай 4.2 Зэс боловсруулалтын “Эрдмин“ үйлдвэр

Зураг №15: Эрдмин үйлдвэрийн бүтээгдхүүн
Зураг №15: Эрдмин үйлдвэрийн бүтээгдхүүн

Тус vйлдвэрийн дизайн, барилгын зураг төслийг АНУ-ын “BКS” компани, “Эрдэнэт vйлдвэр” ХХК-ийн Зураг төслийн хэлтэс хийж, барилгын ажлыг Монгол-Оросын хамтарсан “Стройинвест” компани гvйцэтгэжээ. Yйлдвэрлэж байгаа катодын зэсийн чанарыг олон улсад нэр хvнд бvхий Английн “Аlex Stewart Assayers” компани баталгаажуулсан. Манай катодын зэсийн чанар +99,999%-н цэвэршилттэй байгаа нь Лондонгийн Металлын Биржийн “А” зэрэглэлийн чанарын шаардлагыг хангадаг. 2006 онд чанарын удирдлагын тогтолцооны ISO9001:2000 олон улсын стандартын vйл ажиллагаандаа нэвтрvvлж баталгаажуулсан.
Бvтээгдэхvvний талаар: А. Yйлдвэрлэж буй бvтээгдэхvvнvvд Бvтээгдэхvvний нэр
1. Катодын зэс
2. Зэс цувимал /татанги
3. Зэс
4. Цахилгааны зэс
5. Цахилгааны зэс утас КГ, КПСГ, РПШ, КНР, ПВ3, ПВ4, ПВС, ПВКВ, ПВ, ТРП, ПРППМ, ВПВ болон ПВА маркийн зэс голтой уян кабель

4.3 Дархан нэхий хувьцаат компани
Монгол улсын арьс ширний салбарын тэргүүлэх үйлдвэр Дархан нэхий хувьцаат компани 1972 оноос үйл ажиллагаа явуулж байгаа туршлагатай, том үйлдвэрийн нэг. Байгальд ээлттэй, хэмнэлттэй эко технологуудын ололтыг нэвтрүүлсэн. Евро стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл явуулдаг. Дотроо 5 жижиг үйлдэртэй бөгөөд тэдгээр нь тусдаа тусдаа үйлдвэрлэл эрхэлдэг
• Бодын шир боловсруулах үйлдвэр
• Богын арьс боловсруулах үйлдвэр
• Жижиг арьс боловсруулах үйлдвэр
• Оёдлын үйлдвэр • Гутлын үйлдвэр гэх гэх үйлдвэрүүд хамаардаг.
Тэндээс савхи, нэхий, гутал зэргээс гадна цүнх, ажлын хувцас зэрэг бүтээгдэхүүнүүд нь Монгол улсад гэлтгүй өөр олон оронд сайшаагдсаар байна.

Зураг №17: Бүтээгдхүүн хийхэд бэлэн болсон бэлдэц

Зураг №17: Бүтээгдхүүн хийхэд бэлэн болсон бэлдэц

Зураг №16: Tүүхий эд

Зураг №16: Tүүхий эд

“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК
4.4 “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК
“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК нь 1990 оны Сайд нарын зөвлөлийн 160 дугаар тогтоолоор Монгол, Япон хоёр орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу Дархан-Сэлэнгийн бүс нутгийн төмрийн хүдрийн орд газруудыг түшиглэн Дархан-Уул аймагт байгуулагдсан түүхтэй.

Ган бэлдэц үйлдвэрлэлт

Японы "Ниссей" компаниас нийлүүлэгдсэн 25 тн багтаамжтай 2 цахилгаан нуман зууханд ангилж бэлтгэсэн хаягдал төмрийг ачаалан хайлуулж, хайлсан шингэн металлыг МС-6 маркын 3 урсгалт тасралтгүй цутгах машинаар цутган 115х115 мм хөндлөн огтлолтой бэлдэц үйлдвэрлэдэг.

Зураг №18: Хайлалтын үеийн байдал

Цахилгаан нуман зууханд хаягдал төмөр хайлахдаа технологийн туслах материалуудыг ачаалах, шаар зөөвөрлөх болон технологи ажиллагаанд 10 тн соронзон кран, 25 тн болон 50 тн гүүрэн кранууд ашиглаж байна.

Мөн үүнээс гадна материал түүхий эд ачаалагч конвейерын систем, скрап урьдчилан халаах төхөөрөмж, зууханд доторлогоо хийх болон нунтаг материал үлээлгэх зэрэг туслах тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон. Хайлуулж байгаа шингэн металаас цаг тухайд нь дээж авч гангийн хими найрлагыг экспресс лабораторид шинжилдэг. Цахилгаан нуман зуухны нэг удаагийн ачаалалтанд 30 тн зүсч бэлтгэсэн хаягдал төмөр ачаалж хайлуулан 25 тн бэлдэц бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Зураг №19: Бэлдэц бүтээгдхүүн цувих үеийн дамжлага

Нэг хайлалтын үргэлжлэх хугацаа 90 минут, хоногт 20-22 хайлалт хийж 500-550 тн шингэн металл, бэлдэц үйлдвэрлэх хүчин чадалтай. Тасралтгүй цутгах машинд цагт 25-30 тн шингэн металыг цутган бэлдэц үйлдвэрлэдэг. Өнөөдрийн байдлаар шөнийн цагаар хайлалт явуулж, жилд 50-70 мянган тн бэлдэц үйлдвэрлэж байна.

4.5 “Дархан Дулааны Цахилгаан Станц” ТӨХК
Тус станц нь Дархан Сэлэнгийн районыг цахилгаанаар, Дархан хотыг дулааны эрчим хүчээр хангаж, улмаар манай улсын төвийн эрчим хүчний системийг анх бүрдүүлсэн нэг үндсэн эх үүсвэр болдог. 48 мянган квт/ц буюу жилдээ 302 сая квт/ц цахилгаан, 1196 мянган Гкалл дулааны эрчим хүч боловсруулах хүчин чадалтай байгуулагдсан. Үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчээ 6, 35, 110 киловольтын өндөр хүчдэлийн шугамуудаар хэрэглэгчдэд түгээдэг бөгөөд 110 кв-ын шугамаар Дарханы 220 кв-ын дэд станц, Сүхбаатар, Дархан, Ерөө, Шарын голын уурхайтай, 35 кв-ын шугамаар Энх тал, Дархан САА-тай, Дарханы үйлдвэр аж ахуйн газруудтай 6 кв-ын шугамаар холбогддог.
Тус станц нь Дархан хотыг бүхэлд нь хэрэгцээний халуун ус, дулаацуулгаар бүрэн хангаж байгаагийн зэрэгцээгээр үйлдвэрүүдийг шаардлагатай технологийн хэрэгцээний уураар хангадаг. Жилд дундажаар 3 сая тн орчим ус боловсруулан халуун усыг сүлжээнд нээлттэй системээр нийлүүлдэг.

Зураг №20: Хяналтын өрөө

Зураг №20: Хяналтын өрөө

Зураг №21: Дулааны цахилгаан станц гаднаас
Зураг №21: Дулааны цахилгаан станц гаднаас

4.6 “Хөтлийн цемент шохойн үйлдвэр” ХК
Хөтөлийн “Алтан гадас” одонт “Цемент-Шохой” ХК-ийн түүхийн хуудас 1980-аад оноос эхэлдэг. Хуучнаар ЗХУ-ын зураг төслийн дагуу, тус улсын техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон нойтон аргын үйлдвэр жилд 500 мянган тонн цемент, 65 мянган тонн шохой, 70 мянган Г/калл дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай байгуулагдсан. Одоо 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай хуурай аргын зуух ашиглалтанд орж байна.
Хөтөлийн “Цемент-Шохой” ХК-д 2011 оноос эхлэн үндэсний хөрөнгө оруулагч “БЭЙЗМЕНТ” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар технологийн шинэчлэлт хийж, 5 шатлалтай циклон дулаан солилцуулагч, кальцижуулагч бүхий хоногт 3000 тонн портланд цементийн чулуунцар үйлдвэрлэх эргэх зуухтай хуурай технологийн шугамыг ашиглалтанд орууллаа. Төслийн хүрээнд нийт 250 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх ба төсөл хэрэгжсэнээр Хөтөлийн цементийн үйлдвэр дотоодын зах зээлийн 60%-ийг хангах болно.
Зураг №23: Шохойн агуулах
Зураг №23: Шохойн агуулах
Зураг №22: Удирдлагын өрөө
Зураг №22: Удирдлагын өрөө

5. Дүгнэлт

Дадлага ажилийг бид хийснээр аливаа нэг зүйлийг гарын доорх материалаар хийж техник технллоги дээр ажилж сурж суурь мэдлэгүүдийг олж авсанТанилцах дадлагаар бид уурхай болон зэсийн баяжмал, төмөрлөг,цахилгаан станц,нэхий гэх мэт газруудаар явж энэхүү бүтэгдхүүнүүдийг хэрхэн хийдэг талаар мэдэж авсан юм. Энэхүү мэдлэгүүд нь бидний цаашдын мэдлэг судалгаанд маш их хэрэг болно. Гагнуур, дарханы ажил, цахилгаан, сантехник зэрэг ажлууд нь хүний энгийн амьдрал дээр гарах эвдрэлүүдийг засахад анхний мэдэгдэхүүн олгож өгсөн. Мөн цаашдын дадлага хийх явцад ч мөн амар болж болох юм.Танилцах дадлагуудаас надад хамгийн их таалагдсан нь Дархан-Уул аймагийн төмөрлөгийн үйлдвэр байлаа бид оройн 1:00 цагийн үед очсон бөгөөд шөнө бүхий л ажил нь эхэлэдэг юм байна лээ, Яагаад гэвэл тогны хэрэглээ ба ачаалал нь бага байдаг юм гэж сонссон. Төмөр хайлуулах процесс хамгийн их сонирхол татав.

6. Ашигласан материал
1. http://www.dmp.mn/
2. http://www.erdenetmc.mn/operation/investment/
3. http://www.nekhii.mn/
4. http://darkhan-vetc.edu.mn/
5. http://www.erdenetmc.mn/operation/transporting/
6. http://dpp.energy.mn/
7. http://hutul.barilga.mn/org/838/info/

7.Хавсралт (Зураг)

Similar Documents